Chat
Boldbayar: ding
tsagdaad ajillah sonirholotoi gaigui guy bna uu…
Ott: yamarch bh bolomjgui yum asuuhiin
Boldbayar: bitgii huts zaa… yu ni bolom,jgui ge…
:-0
Ott: gaigui, tsagdaad ajillah sonirholtoi gedeg 2 chin shal esreg 2 yum bgaa bizde
Boldbayar: yag shdee…
gaigui hun tsaagdad ajillah sonirholgi baidiim uu…
Ott: aan programmist bish zugeer oor hun haigaad bgaamu
bi programmist haij bgaa yum bna gej oilgosiisht
Boldbayar: medeej programmer haij bna…
Шинэ 7 хоног
Шинэ 7 хоногийн мэнд!
Ийн нэгэн шинэ 7 хоногтой би золговоо. Энэ 7 хоног миний хувьд ажлын амжилт дуудсан 7 хоног байгаасай гэж хүсч байна. Учир нь миний хувьд төлөвлөсөн ажил маш их байгаа бөгөөд бүгдийг Баасан гарагийн оройноос өмнө дуусгах ёстой. Төлөвлөсөн ажлын жагсаалтад 1 веб хуудас, 2 програм хангамж багтаж байгаа бөгөөд ерөнхийдөө зовдогоо зовоод, халаа үзээд, зүгшрэх замдаа орчихоод байгаа боловч өөрөөс маань шалтгаалаад нэг л урагшилж өгөхгүй байгаа юм. Эрс шийдвэр гарган байж яаж байгаад ч хамаагүй энэ 7 хоногт багтааж дуусгана гэж төлөвлөсөн маань энэ бөлгөө. Ирэх 7 хоногт л дахиад ингээд төлөвлөөд сууж байхгүй юмсан.
Урьд нь тасралтгүй 30 гаран цаг комьпютерийн өмнө сууж юмаа хийдэг үе байсан ч одоо бол тэр сайхан цаг өнгөрчээ. 3-н цаг суувуу үгүй юу бие эрхтэн, сэтгэл санаа хоёрын харьцаа дайн тулаандаа хүртэл ширүүсэх юм. Зүүн хөл тэнд “баруун хөл намайг дарамтлаад дээрэлхээд байна” гэж гомдоллоод, Нуруу нугас тэнд “энэ муу толгой цээж 2 жин биднийг бяц дарж алахнээ” гэж орилоод, 2 нүд “Энэ зовхинууд чинь ажлаа хийхгүй байна” гэж гомдоллож байхад, 2 зовхи нь “Төвөөс ирэх энергийн хүрэлцээ муу байгаа тул ажил их саатаж байна” гэж өөрийгөө зөвтгөхийн. Тэгтэл тэр зүрх гэмгүй царайлчаад төв рүүгээ цусаа дутуу шахаад байхын. Энэ бүхнийг зохицуулах гэж тархи хөөрхий амьтан тамаа цайчих юмаа. Тэгээд бодоод байхнээ систем нь бүхлээрээ гажиг болчихсон ч юмуу. Хөөрхий эрхтнүүдээ 30 цаг суусан ч юм хэлдэггүй дуулгавартай байхад нь халамжилж л байдаг байж.
Баасан гарагийн орой Дархан хотыг зорьж тэнд ажлаа ч амжуулъя, айлаар ч оръё, амралтаа ч өнгөрүүлье гэж бодож байна. Нэг том ажил хийж бүтээчихээд амрах зуураа дээшээ хараал, тэр ажлыг хийж байсан тийм асуудал гарсан, тэгж шийдсэн нь зөв болсон байна гээл бодоол, нэг их эрх чөлөөтэй хэвтэж байвал ч гоёо. Бүр нүдэнд харагдаад төсөөлөгдөөд байхын. Зооз ямарч байсан надад амжилт хүсээрэй. Та бүхэнд ч бүтээлээр дүүрэн виик байх болтугай гэж ерөөе!
Сайхан Баярлавуу Aндуудаа!!!
Өчигдөр Цэргийн баяр сайхан болж өнгөрсөн бололтой. Ажил дээрээсээ оройхон гарсан чинь согтуу хөлчүү хүн амьтан ихтэй, ерөн овоо их хүн л тасарч “гоё” баярласан бололтой. Надад баяр хүргэсэн хүмүүст ямарч байсан баярлалаа гээд хэлчихье, хэдийгээр миний баяр биш байсан ч гэсэн. Ихэнх хүмүүс энэ чинь цэргийн баяр болохоос чиний баяр биш гэж л хэлж байна лээ л дээ. Бодоод байсан ч яг минийх гээд хэлчихээр баяр төрсөн өдрөөс минь өөр байдаггүй юм байна. Шинэ жил, цагаан сар, багш нарын баяр, валентин, эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, эх үрсийн баяр, улсын наадам, хувьсгалчдын өдөр, улс тунхагласны баяр, аавуудын өдөр. Ер нь иймэрхүү баярууд байна.
Шинэ жилээр бүх хүн л баярлана хэн нь хэнийгээ баярлуулна гэсэн юм байхгүй. Цагаан сараар өвөө эмээ нарын нар нь гарч, магнай нь тэнийнэ. Мань мэт нь хөлсөө гартал ажиллан байж тэднийхээ баярлуулах юмыг бэлдэнэ. За багш нарын баяр ч яахав, багш ч биш, сурагч нь ч биш юм чинь шал хамаагүй. Валентин гэхээр за найз охиноо олоод авчихсан романтик нь дэндчихсэн залуус сайхан л баярладаг байх. За эмэгтэйчүүдийн баярыг яриад ч яахав. Цэргийн баяр болсон чинь цэргээс бултчихсан гаруудыг чинь хэн тоож баярлуулахын???
-Өө энэ чинь цэргийн баяр болохоос чиний баяр биш ш тээ. Чи хэдийдээ цэрэгт яваад амжчихваа?
-Би цэрэгт арай явж амжаагүй байна л даа
-Тэгээд???
-(Амаа үдүүлсэн тул харьж унтах минь)
Зоо тэгээд эх үрсийн баяр болсон чинь:
-Чи чинь 18 хүрчихсэн биздээ?????
-Тиймээ аль хэдийн хүрчихсэн. Гэхдээ би чинь эх биш ч гэсэн үр ш тээ.
-Заааа зөнөж үхэх гэж байж битгий олон далай юм хуцаад бай
-(За)
Улсын наадмаа гэж сайхан баяр шүү. 3 хоног гэртээ сайхан амарсан шигээ унтаал налайгаал … Би энэ өдрүүдэд стадионд очиж наршиж суух ёстой юмуу, эсвэл морины тоосонд даруулах ёстой юмуу. Хувьсгалчдын өдөр, улс тунхагласны баяр? Яг хэн баярладаг юм бол? Би лав биш.
Аавуудын өдөр:
-Чи хэдийдээ аав болчихоов?
-Ө ер нь блн ш тэ
-Болохоороо сайхан баярлаарай.
За за нэг иймэрхүү баярууд л байдаг юм шиг байна.
Эцэст нь хэлэхэд энэ бичлэгийг уншиж байгаа 18 насыг зооглосон эр хүн та:
цэрэгт яваагүй, хүүхэдгүй, эхнэр аваагүй, найз охингүй бол ХҮН биш шүү
Шинэ блог
Hi all again!
Өнөөдөр үдээс хойш ажлаасаа чөлөө авах санаатай сууж байна. Чөлөө авъя гэж бодсон ажилд ерөөсөө анхаарал төвлөрөхгүй болохоор жаахан блог бичиж зугаагаа гаргая гэж бодлоо. Сониноос өчигдөр өглөө ажлаа хийгээд сууж байгаад өнгөрсөн 7 хоногийн турш хийсэн ажлаа устгачихлаа. Юу вэ гэхлээр Oracle дээр бараг 7 хоногийн турш бичсэн stored procedure-аа ашиглаад дахиад stored procedure үүсгэх гэж байгаад нэрийг нь солихоо мартаад кодыг нь устгаад compile хийгээд, ингээл 7 хоног хийсэн ажил маань будаа. Backup хийдэггүйн гай ингээд гарч ирж байгаа юм даа. Би юу хийчвээ гээл ёстой гол харлана гэгч нь болж байгаа юм даа. Дахин бичихэд харин урьд нь хийчихсэн юм болохоороо 1 л өдөр зарцууллаа. Одоо хийсэн болгоноо болсон гэж үзвэл backup хийгээд яваад байгаа. Ойрд бүтэлгүй юм их болж байнаа. Дүүдээ орой харьж яаралтай юм хийнэ, компьютер форматлаад бэлдчих гээд хэлчихсэн чинь C дээр байсан халтварны ажлын юмнуудыг авалгүй форматлаад виндоус суулгачиж. Одоо дахиад хийх ажил гараад ирсээн. Үнэн лайтай. Би өөрөө ав гэж хэлээгүй юм чинь одоо яаая гэхэв, миний л буруу. Дахиал эхнээс нь …
Ойрын блог нилээд бичих санаатай байна. Уул нь ажлынхаа зайгаар блог бичье гэж бодсон ч нэг бол огт бичихгүй, нэг бол ажлаа хойш тавиад бичээд байх юм. Яадагшуу юм билээ дээ. Ойрын үед 2 блог нээгээд, энэ блогтойгоо нийлээд 3н блогтой болчихлоо. Та нар яахав орж сонирховол сонирхоорой. http://neu2st.blogspot.com http://mongolcoder.blogspot.com
Программистууд бид байнгын шинийг мэдэж сурж байх хэрэг тулах юм. Яагаад гэхээр өндөр хурдатгалтай хөгжиж буй энэ мэдээллийн технологийн салбарыг нэгэнт сонгосон тул цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд байнгын өөрийгөө хөгжүүлж байх хэрэг гарч байна. Хэрвээ би нягтлан бодогч байсан бол тайлан яаж гаргахыг нэг л удаа сурахад хангалттай. Тэгтэл би 2000 онд Pascal хэл сурч байсан бол одоо Pascal хэл хэнд ч хэрэггүй болчихсон. 2003 онд Delphi сурч байсан бол Delphi одоо моодноос гараад, C# сураад эхэлж байдаг. C# нь удахгүй моодноос гарч л таарна. Тэгээд ирэхээрээ миний энд судлаж буй зүйлийг хэдэн мянган хүн яг ижилхэн судлаад л явж байгаа. Иймээс ерөн мэргэжлийнхээ чиглэлээр блог нээж шинээр сурсан мэдсэн болгоноо бичиж тэмдэглэж байя гэж бодон дээрх блогийг нээсэн юм. Дараа өөрөө эргүүлж харахад ч хялбар, бас нөхөдтэйгээ мэдлэгээ хуваалцахад тустай зүйл мэт. Үүнийг ганц би биш (орж үзсэн бол 5 постер байгааг харсан болуу) мэргэжил нэгт сайн найзуудын хамтаар хөтлөн явуулахаар болсон юм. Нэг нь Англи хэл дээр, нөгөөдөх нь Монгол хэл дээр яг ижилхэн бичлэг хийгээд явах зорилготой 2-ийг нээсэн. Гадны хүн ч, Англи хэл мэдэхгүй Монгол хүнд ч хүртээлтэй байх үүднээс ингэж шийдэв.
Цааш үргэлжлүүлж бичих гэснээ нэгдүгээрт шал өөр сэдэв, хоёрдугаарт залхуу хүрсэн тул ингээд өндөрлөе.
Hi all
Блог бичээгүй хэдэн ч сар болчихов. Нүд ирмэхийн зуур их хугацаа өнгөрчээ. Юуны өмнө та бүхэнтэй блогоороо дахин золгож байгаадаа баяртай байна. Ингээд сурсан зангаараа Hi ALL гэж мэндлье дээ.
Мань хүн хэдэн сарын турш ажил алба гэж гүйсээр байгаад ажлаас бусад аль байдгаа умартсан ажээ. Толгой өндийх завгүй ажилласаар байгаад бүр сав л хийвэл ажлаа яриад, зүүдэлж хоноод, ёстой нөгөө өдрийн бодол, шөнийн зүүд гэдэг нь болчиж. Ойрд ерөн блогоо дахин бичиж эхлэе гэж бодож л байсан л даа. Яагаад ч юм өнөөдөр блог дээрээ нэг юм бичмээр санагдаад, дотроос ч юмуу хаанаас ч юм нэг хатгаад болдоггүй ээ.
Яг бичих гэсэн чинь бичих юм олддоггүй шүү. Явж явж миний тавил нь буруу тавигдчихсан гэдэг нь үнэн болж таараад байна чөтгөр гэж. Ядаж нэг блог бичихэд хүртэл хүн ийм юм блог дээрээ бичнэ гэж бодоод шинэ пост үүсгэдэг байхад би шинэ пост үүсгээд оршилоо биччихээд, дараа нь За байз юу бичдэг юм билээ гэж бодож байх юм. Системийн шинжилгээ гэдэг хичээл заадаг байсан багш намайг “тавил нь буруу тавигдчихсан” гэж оношилсон. Учир нь би дандаа юмыг хойноос нь хийж эхэлдэг юм байхоо. Системийн шинжилгээ хийхэд эхлээд хэрэглэгч юу хүсээд байгааг асууж мэдэхийн оронд програм ямар байх вэ гэж бодоод байх юм, тэр чинь хамгийн сүүлийн асуудал гэж байсан. Тэгээд л тийм онош тавьсан юм байх. Бодоод байхнээ би их сургуульд байхдаа нэг, хоёрдугаар курсдээ гурав, дөрөвдүгээр курсын хичээл үзээд, гурав дөрөвтөө эргүүлээд нэг хоёрдугаар курсын хичээл үзээд бантанг нь хутгаж хаясан нөхөр шүүдээ. Бас тест бөглөхдөө дандаа араас нь эхэлж бөглөдөг гээд боддоо. Хэдхэн хоногийн өмнө ийм онош тавиулснаасаа хойш юмыг эхнээс нь системтэй, дараалалтай хийж суръя гэж боддог болоод байгаа. Хөгширч ирж жороо сурав гэгчээр бүтэх эсэхийг нь мэдэхгүй л байна. Ерөн миний араас орж байгаа нас бага цус шингэн нөхдүүд байвал эртхэн дээр нь “Юмыг системтэй дараалалтай хийж бай” гэдэг үгийг RAM-ндаа биш HARD-ндаа хадгалаад авчихаарай. Тэр дор нь чамд хэрэг болохгүй ч Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гээч нь болно гэж найдаж байна.
За тэр нэг тиймэрхүү.
Сониноос өнөөдөр ажил руугаа явах замдаа микрийн кондуктор болж үзэв. Өглөө хааяа кондукторгүй микронууд явж харагддийн. Тэрний нэг нь таараад, би урд сууж жолоочтой элий балай юм донгосч яваад сайн дураараа микроны кондукторын албан тушаал дээр бууваа.Тэгээд Халдварт 200, Үйлдвэр ТЭЦ явлаа гэж орилох гэсэн чин амнаас хий л гарахаас дуу гардаггүй шүү. Хөгөө чирсэн гэж. Нүүрэндээ харшилтай, нүдэндээ хар шилтэй залуугийн ам нь хөдлөөд байдаг, дуу нь хайчсан юм бол гэж хүмүүс гайхсан л байх. Улаан дээрээсээ улайгаад авах юмгүй болсон. Өнөө жолооч гуай хошин шог үзсэн юм шиг л хөхөрч байна лээ. Гэхдээ яахав ойлгож л байна лээ л дээ. Угаасаа хүмүүс ингэж орилж чаддагүй юм, эхлээ дуу гарахгүй, дараа нь хэд хоног сөөнгө хоолойтой бүр ч дуу гарахгүй, тэгж байснаа жаахан дуу гардаг болно гэж байсан. Жолооч гуай дахин кондукторгүй явж харагдвал дахиад ажлаа хүлээж авнаа гэж бодож байгаа. Яадын тэ?
Нас залуу байна, юм юмыг л үзэж байх хэрэгтэй. Ичих гэдэг бол шал дэмий зүйл, тэртэй тэргүй хийж байж л юмыг сурдагаас хойш.
Ойрын үед миний ахиуштай нэг зүйл нь ичих гэдэг зүйлийг мартаад байгаа. Ерөн анх удаа хийж байгаа зүйлийг чадахгүй байх нь ойлгомжтой л шт. Чадахгүй байгаа зүйлээ хийхээсээ ичээд “би чаддаггүй юм” гээд хойш нь сууна гэдэг бол хамгийн тэнэг хэрэг. Харин чадахгүй байгааг чинь хараад шоолсон хүнд би чиний хийсэнтэй адил хугацаанд үүнийг хийсэн бол чамаас хавь илүү хийж чадна гэж хэлэх л хэрэгтэй. Яагаад гэхээр тэр нөхөр өөрөө сайн чаддаггүй болоод өөр хүнийг хараад шоолж байгаа юм. Төгс эзэмшсэн бол шоолох биш ийм ийм асуудал байдаг юм, энэ асуудлаас ингэж гарна, тэр асуудлаас тэгж гарна гээд хэлээд өгнө. Заза бурханы сургааль шиг юм айлдаад байхаа больё.
Эхний удаа гэхэд нилээд л юм биччихлээ. Дараа хэзээ дахин бичлэг бичихийг би ч, бурхан ч таашгүйээ. Тэр толгой өндийх завгүй ажил энэ тэр гэсэн юмнууд шал худлаа шүү. Зүгээр л давс нь хэтэрсэн хачир
Чөтгөр гэж дээр өнөөдөо блог бичмээр санагдаад дотроос ч юмуу нэг юм хатгаад байна гэж байсан даа. Тэгсэн чинь гоонжны карманд байсан түлхүүр сандал дээр уначаад доороос хатгаад байсан юм байна шт. =))
So long, one day see you again!
ONE LIFE, LIVE IT OR LEAVE IT
Туршилт
echo "hallo, world";
Туршилт
function prinf() { echo "Hallo, World!!!" ;}
