Chat
hishnik: yum asuuya
++++++: zo
hishnik: windows
hishnik: 98
hishnik: bg bhgui yu
hishnik: teged server-tei gee ehleed asahdaa holbogdol bgaad daraa heseg hugatsaanii daraa tasraad bh yum
hishnik: enii yuniih we?
++++++: ene hairiinh
++++++:
hishnik: mayaglaad bai
hishnik: holbogdood tasraad bn geheer virus ?
++++++: medq bna
Блог
Монгол блог хостуудын зарим мэдэх боломжтойгынх нь тоог гаргалаа.
gogo.mn — 30000(?)
banjig.net - 5455
miniih.com - 2234
delhii.net - 1127
blognet.mn - 749
(2008-04-14 ний өдрийн байдлаар)
Үүнээс гадна гадны анхдагчууд дээр хичнээн Монгол хүний үүсгэсэн блог байгааг хэлж мэдэшгүй нь. Монголчууд ерөн нилээд блог бичдэг болчихсон юм байна шүү. Google дээр блог гээд Монголоор бичээд хайсан чинь wikipedia-г эс тооцвол Монгол блогууд эхний нүүрэнд гардаг юм байна. Одоогоор дээрх блогуудын GoogleRank нь бүгдээрээ 3 байна.
За тэр gogo.mn-ий 30000 блог гэдэг нь өөрөө тоолж үзээгүй, gogo.mn-ий ажилтанаас сонссон тул үнэн эсэхэд эргэлзэж байна. Google-ээс “blog.gogo.mn” гээд хайхад 15600 вэб сайт олдож байгаа бөгөөд энэ нь blog.gogo.mn нь яавч 15600-аас ихгүй блогтой болов уу гэсэн бодол төрөхийн. Ингээд бодоход нийтдээ 30000 орчим блог байна гэсэн таамаглал гаргаж болохын. Монгол 100 хүн тутмын нэг нь блог бичдэг гээд бодвол овоо байна шүү. Энэ тоо дэлхийн дундаж өсөлтөөс эрс илүүгээр өсөж байгаа нь ойлгомжтой.
За энэ 30000 блог дээр Google Ads тавибал Монгол улсад ерөн чамлахааргүй $ ороод байх юм бишүү. Тэгээд бодохоор ICTA-ийн Сайханбилиг гуайд Microsoft-ийг царайчилж байхаар Google Ads-ийг Монгол хэл дэмждэг болгоод өг гэж гуй гэж хэлмээр байна. Тэгээд “1 хүн 1 блог” төсөл хэрэгжүүлээд, ядаж 500.000 Монгол хүн өөрийн блогтой боллоо гэж үзье. 500.000 гэдэг бол боломжгүй тоо биш. 20-40 насныхан гэхэд л хангалттай хүрнэ шүү дээ. Google Ads-аас за яахав сард 1$ оллоо гэхэд жилдээ 6 сая доллар Монгол руу орж ирж болох нь байна шт. Гэхдээ ганцхан доллар олно гэж байхгүй л дээ.
Одоохондоо миний мөрөөдөл боловч хэзээ нэгэн цагт биелээсэй гэж маш их хүсч байна.
+nlog.mn -614
blog.mn Ийм 2 блог хост байдгийг сая л мэдлээ.
Oops!
[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/irhiYaT_sHs" width="425" height="350" wmode="transparent" /]
Энэ нөхрийн киног үзэж байснаас биш ингэж дуулдаг гэж яаж мэдэхэв. Ангайтал авдаг байна шт. Фоолинг ин лаав kk
PS: 1:38-г үзээрэй
Юучиш
Өглөөний мэнд! Зоо 1дэх өдөр ганц пост нэмье гэж бодоод амжихгүй байсаар байгаад өнөөдрийг хүрлээ.
Өнгөрсөн 7 хоногийн хувьд нэг их хийж бүтээсэн зүйлгүй л байлаа. Ажлын 5 хоногийн 2т нь муричихсан гэж байгаа. Мэдээж шалтгаангүй юу гэж мурихав, гэхдээ боссын хувьд хүндэтгэх шалтгаан мөн байсан эсэхийг би хэлж үл мэднэ.
За нэг дэвшилттэй ч юмуу аль эсвэл “Хөгширч ирж жороо сурав” гэгч нь болж байгаа ч юмуу бүү мэд. Нэг юм толгойд хадаастай болов. Тэр нь юу вэ гэхлээр уран зохиолын номыг чанга дуугаар уншиж байя гэдэг бодол. Юунд хэрэгтэйг нь та ойлгож байгаа байлгүй. Нэгдүгээр ангийн хүүхдүүд л ингэж уншдаг шиг санагджийн. Гэхдээ яахав нөү проблем :). Хөгширч ирж жороо сурав гэдгийн шалтгаан нь би 23 хүртлээ бүтэн ном уншиж үзээгүйд байгаа юм. Надтай адилхан ийм хэнэггүй толгой аз болоход байдаг л юм байна лээ :D. Одоогоос хэдхэн сарын өмнө юмдаа, хүн болж төрснийх нэг бүтэн ном уншиж үзье гэж бодсон. Тэгээд ямарч байсан нэг ном уншсан шүү. Нэрийг нь үл санал зохиолчийн “Гахай, тахианы аж ахуй хэрхэн эрхлэх вэ” гэдэг нэртэй ном байсан шиг санажийн. За яаахвээ нэг их эхлэл өрнөл төгсгөл гэсэн юм байхгүй ч тэр чигээрээ сонирхолтой байсан гээд хэлчихэд хилсдэхгүй байх.
Сониноос өнгөрсөн долоо хоногт нэг Дархан хот явдаг юм байна. Баасан гаригийн орой яваад Бямба гаригийн орой ирсэн. Ганц өдөр юу ч болоогүй байхад өнгөрчихлөө. Хүүхдийн парк, бурхан, морин хуур гэдэг гурван үзмэртэй. Хотынхоор бол харгалзаад парк, гандан, зайсан гэсэн үг гэж тэндхийн хүн тайлбарлав :). Өдөр очсон болохоор нэг их онц санагдсангүй. Уул нь орой очсон бол лайтай гоё, тэр тусмаа зуны орой бол энд өдөр шиг гэрэлтэй, энд тэнд усан оргилуурын ус хоржигноол, дуу яваал, хосууд болзоол, бум бужигнаж, түм түжигнэсэн сайхан газар байдаг юм байхоо. Зун очиж хагас бүтэн сайны 2 өдрийг өнгөрүүлнээ. Үзэн байж болъё гэгчээр өөрийн нүдээр сайхныг нь харж байж итгэнээ хө.
За тэгээд бүтэн сайн өдөр МТ инженерийн суурь шалгалт өгвөө. Өмнөх шалгалтуудаа бодвол арай гайгүй тест байсан болов уу. гэж бодоол. Уул нь өмнөх тестүүдийг гайгүй л хийлээ гэж бодоод дүнгээ харахаар л үсэрчихсэн байдын. Бас арай тэгчээгүй байгаа. Хэрэв тэгсэн бол мань хүн “МЭДДЭГГҮЙ бөгөөд МЭДДЭГГҮЙгээ МЭДДЭГГҮЙ” нөхөр болж таарах нь. Ийм хүнийг илжиг гэх бөгөөд хөөн тонилговол зохилтой гэж хэн нэгэн овоо гар нь айлдсан сурагтай.
Ойрд Google Adsense судлаад байгаа. Аймаар эд байна лээ. Тэгж байгаад тэрний талаар жаахан юм бичнээ.
Амжилттай бас амжилтгүй
Шинэ 7 хоногийн мэнд!
Мань хүн өдөр ирэх тусам өөрийгөө худалч гэж улам ихээр итгэх боллоо. Өнгөрсөн долоо хоногт нэг л их юм төлөвлөж бураад байсан чинь бүтэлтэй юм байдаггүй шүү. Нэг муу веб л дуусгах шив. 2 програм ч байхгүй, Дархан явах ч байхгүй. 25% хувийн биелэлттэй гэхээр одоо юу гэсэн үг вэ. За яахав өөрийгөө жаахан өмөөрөөд Дархан явах нь өөр ажилтай давхацсан гэсэн шалтгаан оруулаад үүнийг хасчихъя. Гэхдээ л 33%.
За одоо энэ 7 хоногт ийм юм хийнэ гэж худалчаа гайхуулах гэж байгаа юм шиг энд бураад яахав. Тэрний оронд өөр юм бичье. Юу вэ гэхлээр та аль хэдийн гарчигаа “Амжилттай бас амжилтгүй” гээд нэрлэчихсэн байгааг анзаараа байлгүй. Тэхээр би тэр амжилттай гэдгийнх нь талаар бичих гэж байна л даа.
Өнгөрсөн 7 хоногт програм хангамжийн төслийн удирдага гэдэг нэртэй Япон Монголын төвийн зохион байгуулсан сургалтад суулаа. Яг үнэндээ нүд нээгдэх шиг л боллоо. Урьд нь миний хувьд ямар нэг программыг ямар үнээр хийх ээ тохирохдоо тэр компани тийм үнээр хийдэг юм чинь би ийм үнээр хийчихэд болно гээл сохроор “буудаж” азаа үздэг байсан бол одоо өөрөөр хандана гэж бодож байгаа. Одоо бол өөрөө ямар хөрөнгө, цаг хугацаа зарцуулах вэ, ямар ашиг гаргаж авах вэ, ямар эрсдэл гарч болох вэ гэж бодож байгаад үнээ тохирно. Яг ингэж хэрэгжүүлж үзээгүй байгаа болохоор ямар асуудал гарч болохыг хэлж мэдэхгүй л байна л даа. Нэг хоёрыг ном ёсоор нь хийгээд эхлэхээр аяандаа мэргэших биз
Энэ хоёр бол програм хангамжийн төсөл хэрэгжүүлэх үйл явцын дараалал. Зураг дээр дарж томуурлаад хараарай. Энэ хэдхэн схемийг 3н жилийн өмнө мэдэж авсан ч болоосой. Тэгсэн бол бүх юм шал өөр байхгүй юу. За тэгээд төслийн менежерийн ур чадвар гэсэн чинь:
•Манлайлах чадвар
•Харилцааны чадвар
•Хэлэлцээр хийх чадвар
•Асуудлыг шийдвэрлэх чадвар
•Багт нөлөөлөх чадвар
Багт нөлөөлөх чадвар гэснээс энэ чадвар харин байж магадгүй шүү. Бусдаар бол би хэзээ ч төслийн менежер болохгүй юм байна. Гэхдээ зайлшгүй шаардлага байгаа болохоор хийхээс өөр аргагүй. Циркийн заан зураг зурж сураад байхад би яахаараа прожект менежер хийж болохгүй гэж ![]()
Үүнийг хожуу ч гэсэн мэдсэндээ сэтгэл хангалуун байна. Танд л гэж хэлэхэд:
ТӨЛӨВЛӨ, ТӨЛӨВЛӨ БАС ДАХИН ТӨЛӨВЛӨ
Амьдралаа ч ажлаа ч бүгдийн төлөвлөөд л бай гэж хэлмээр байна. Надаас тэгээд хэзээ нь хийх юм гэж битгий асуугаарай. Ер нь энэ талаар сонирхосон хүн надаас материал авч болно шүү.
Энэ 7 хоногт Эрхэм Уншигч Таны ажил, хичээл, амьдрал, юм юм тань сэтгэлчлэн бүтэх болтугай гэж ерөөе!