ONE LIFE, LIVE IT


Hi all

Бүлэг daily by neumann on the 3 сар 7th, 2008

Блог бичээгүй хэдэн ч сар болчихов. Нүд ирмэхийн зуур их хугацаа өнгөрчээ. Юуны өмнө та бүхэнтэй блогоороо дахин золгож байгаадаа баяртай байна. Ингээд сурсан зангаараа Hi ALL гэж мэндлье дээ.

Мань хүн хэдэн сарын турш ажил алба гэж гүйсээр байгаад ажлаас бусад аль байдгаа умартсан ажээ. Толгой өндийх завгүй ажилласаар байгаад бүр сав л хийвэл ажлаа яриад, зүүдэлж хоноод, ёстой нөгөө өдрийн бодол, шөнийн зүүд гэдэг нь болчиж. Ойрд ерөн блогоо дахин бичиж эхлэе гэж бодож л байсан л даа. Яагаад ч юм өнөөдөр блог дээрээ нэг юм бичмээр санагдаад, дотроос ч юмуу хаанаас ч юм нэг хатгаад болдоггүй ээ.

Яг бичих гэсэн чинь бичих юм олддоггүй шүү. Явж явж миний тавил нь буруу тавигдчихсан гэдэг нь үнэн болж таараад байна чөтгөр гэж. Ядаж нэг блог бичихэд хүртэл хүн ийм юм блог дээрээ бичнэ гэж бодоод шинэ пост үүсгэдэг байхад би шинэ пост үүсгээд оршилоо биччихээд, дараа нь За байз юу бичдэг юм билээ гэж бодож байх юм. Системийн шинжилгээ гэдэг хичээл заадаг байсан багш намайг “тавил нь буруу тавигдчихсан” гэж оношилсон. Учир нь би дандаа юмыг хойноос нь хийж эхэлдэг юм байхоо. Системийн шинжилгээ хийхэд эхлээд хэрэглэгч юу хүсээд байгааг асууж мэдэхийн оронд програм ямар байх вэ гэж бодоод байх юм, тэр чинь хамгийн сүүлийн асуудал гэж байсан. Тэгээд л тийм онош тавьсан юм байх. Бодоод байхнээ би их сургуульд байхдаа нэг, хоёрдугаар курсдээ гурав, дөрөвдүгээр курсын хичээл үзээд, гурав дөрөвтөө эргүүлээд нэг хоёрдугаар курсын хичээл үзээд бантанг нь хутгаж хаясан нөхөр шүүдээ. Бас тест бөглөхдөө дандаа араас нь эхэлж бөглөдөг гээд боддоо. Хэдхэн хоногийн өмнө ийм онош тавиулснаасаа хойш юмыг эхнээс нь системтэй, дараалалтай хийж суръя гэж боддог болоод байгаа. Хөгширч ирж жороо сурав гэгчээр бүтэх эсэхийг нь мэдэхгүй л байна. Ерөн миний араас орж байгаа нас бага цус шингэн нөхдүүд байвал эртхэн дээр нь “Юмыг системтэй дараалалтай хийж бай” гэдэг үгийг RAM-ндаа биш HARD-ндаа хадгалаад авчихаарай. Тэр дор нь чамд хэрэг болохгүй ч Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гээч нь болно гэж найдаж байна.

За тэр нэг тиймэрхүү.
Сониноос өнөөдөр ажил руугаа явах замдаа микрийн кондуктор болж үзэв. Өглөө хааяа кондукторгүй микронууд явж харагддийн. Тэрний нэг нь таараад, би урд сууж жолоочтой элий балай юм донгосч яваад сайн дураараа микроны кондукторын албан тушаал дээр бууваа.Тэгээд Халдварт 200, Үйлдвэр ТЭЦ явлаа гэж орилох гэсэн чин амнаас хий л гарахаас дуу гардаггүй шүү. Хөгөө чирсэн гэж. Нүүрэндээ харшилтай, нүдэндээ хар шилтэй залуугийн ам нь хөдлөөд байдаг, дуу нь хайчсан юм бол гэж хүмүүс гайхсан л байх. Улаан дээрээсээ улайгаад авах юмгүй болсон. Өнөө жолооч гуай хошин шог үзсэн юм шиг л хөхөрч байна лээ. Гэхдээ яахав ойлгож л байна лээ л дээ. Угаасаа хүмүүс ингэж орилж чаддагүй юм, эхлээ дуу гарахгүй, дараа нь хэд хоног сөөнгө хоолойтой бүр ч дуу гарахгүй, тэгж байснаа жаахан дуу гардаг болно гэж байсан. Жолооч гуай дахин кондукторгүй явж харагдвал дахиад ажлаа хүлээж авнаа гэж бодож байгаа. Яадын тэ? :) Нас залуу байна, юм юмыг л үзэж байх хэрэгтэй. Ичих гэдэг бол шал дэмий зүйл, тэртэй тэргүй хийж байж л юмыг сурдагаас хойш.

Ойрын үед миний ахиуштай нэг зүйл нь ичих гэдэг зүйлийг мартаад байгаа. Ерөн анх удаа хийж байгаа зүйлийг чадахгүй байх нь ойлгомжтой л шт. Чадахгүй байгаа зүйлээ хийхээсээ ичээд “би чаддаггүй юм” гээд хойш нь сууна гэдэг бол хамгийн тэнэг хэрэг. Харин чадахгүй байгааг чинь хараад шоолсон хүнд би чиний хийсэнтэй адил хугацаанд үүнийг хийсэн бол чамаас хавь илүү хийж чадна гэж хэлэх л хэрэгтэй. Яагаад гэхээр тэр нөхөр өөрөө сайн чаддаггүй болоод өөр хүнийг хараад шоолж байгаа юм. Төгс эзэмшсэн бол шоолох биш ийм ийм асуудал байдаг юм, энэ асуудлаас ингэж гарна, тэр асуудлаас тэгж гарна гээд хэлээд өгнө. Заза бурханы сургааль шиг юм айлдаад байхаа больё.

Эхний удаа гэхэд нилээд л юм биччихлээ. Дараа хэзээ дахин бичлэг бичихийг би ч, бурхан ч таашгүйээ. Тэр толгой өндийх завгүй ажил энэ тэр гэсэн юмнууд шал худлаа шүү. Зүгээр л давс нь хэтэрсэн хачир :P

Чөтгөр гэж дээр өнөөдөо блог бичмээр санагдаад дотроос ч юмуу нэг юм хатгаад байна гэж байсан даа. Тэгсэн чинь гоонжны карманд байсан түлхүүр сандал дээр уначаад доороос хатгаад байсан юм байна шт. =))

So long, one day see you again!

ONE LIFE, LIVE IT OR LEAVE IT

Туршилт

Бүлэг PHP by neumann on the 3 сар 5th, 2008
echo "hallo, world";

Туршилт

Бүлэг 1 by neumann on the 3 сар 5th, 2008

function prinf() { echo "Hallo, World!!!" ;}

Туршилт

Бүлэг 1 by neumann on the 3 сар 5th, 2008

Java дээр хийсэн даамны програм

Бүлэг Java News & Tutor by neumann on the 3 сар 30th, 2007

Өчигдөр нэг найз маань Java дээр хийсэн жижигхэн юмнуудаасаа өгөөч, кодыг нь жаахан харах гэсэн юм гэж байна. Архиваа ухсан чинь хэзээ ч юм хийсэн нэг сүлжээгээр тоглодог даам байна. Тэгэхээр нь манай найзтай адил хэрэгцээ гарсан хүмүүс байж магадгүй гэж бодоод блог дээрээ тавьчихлаа. Магадгүй мэргэжлийн сургуулийн оюутнууд жаахан өөрчлөөд лабораторийн ажлаа хамгаалж болох л юм. :P

Ажиллуулж үзэхдээ Rar файлыг задлаад daam.jar файл дээр double click хийвэл болно(on Windows). Аль эсвэл “java -jar Daam” гэсэн shell ажиллуулж болно. Src нь хавсаргагдсан тул ямархуу байдлаар хийснийг нь харж болно. 2 хүн сүлжээгээр холбодог боловч зөвхөн localhost руугаа буцаж холбогддог бололтой. IP оруулж өгдөг хэсгийг дутуу орхичихож. Эндээс татаад аваарай.



Smarty for PHP devs & designers

Бүлэг PHP by neumann on the 3 сар 30th, 2007

Удаан хугацаанд PHP ашигласан ч вэб бүтээх өөрийн гэсэн аргатай болж амжаагүй хүмүүст дараах зөвлөгөөг хүргэе. Энэ бол Smarty хэмээх нэрэндээ таарсан ухаалаг, template-ээс веб үүсгэдэг “бэлэн” систем байгаа юм. Та PHP дээр динамик хуудас хийхэд HTML дизайн, PHP код хоёроо хэр салгахыг боддог вэ? Та smarty-г ашигласнаар бараг төгс салгаж чадна гэж хэлмээр байна. Энд жижигхэн жишээ код харууллаа.

/my_web/index.php:

your code here …

<pre lang=”php”>your code here … </pre>
<?php

// load Smarty library

require(‘Smarty.class.php’);

$smarty = new Smarty;

$smarty->template_dir
= ‘/web/www.example.com/smarty/guestbook/templates/’;
$smarty->compile_dir
= ‘/web/www.example.com/smarty/guestbook/templates_c/’;
$smarty->config_dir
= ‘/web/www.example.com/smarty/guestbook/configs/’;
$smarty->cache_dir
= ‘/web/www.example.com/smarty/guestbook/cache/’;

$smarty->assign(‘name’,‘Ned’);

$smarty->display(‘index.tpl’);

?>

/my_web/index.tpl:

Hello, {$name}!

Энэ дөнгөж эхлэл нь…

smarty source, documentation-ийг хавсаргалаа.

smarty & smarty doc линкүүдээс татаад аваарай. Хэрэв янз бүрийн асуух зүйл байвал би боломжоорой туслах болно.

Google Analytics

Бүлэг misc by neumann on the 2 сар 16th, 2007

Гэж юу вэ?

Энэ нь бүртгэгдсэн веб хуудаснууд руу хэн, хаанаас, хэдэн удаа, ямар үйлдлийн системээс, ямар броузерээс хандсан гэх мэт олон мэдээллүүдийг сандаа хадгалж авч байдаг програм юм.

Хэнд хэрэгтэй вэ?

Google Analytics нь өөрийн гэсэн веб сайттай бөгөөд сайтныхаа талаар дэлгэрэнгүй статистик мэдээллийг харахыг хүссэн хүн бүрт хэрэгтэй үнэгүй үйлчилгээ юм.

Яаж ашиглах вэ?

Үүнийг ашиглахын тулд та эхлээд http://analytics.google.com хаягаар орж өөрийгөө болон веб хуудсаа бүртгүүлэх хэрэгтэй. Хэрэв Gmail хаягтай бол тэр хаягаараа орж болно үгүй бол шинээр Gmail хаяг авна. Ингээд нэвтэрч орсны дараа Analytics Settings рүү орж Add Website Profile линкийг дараад өөрийнхөө веб хаягийг бүртгүүлнэ. Ингээд Finish дарсны дараа доорх текст бичсэн цонх гарч ирнэ. Энэ бол таны веб хуудсан дээрээ хуулж тавих текст.

<script src=”http://www.google-analytics.com/urchin.js” type=”text/javascript”>
</script>
<script type=”text/javascript”>
_uacct = “UA-1244488-2″;
urchinTracker();
</script>

“UA-1244488-2″ нь таны бүртгэлийн дугаар гэж ойлгож болно. Та энэ скриптийг нүүр хуудасныхаа <head></head> хэсэгт нэмж өгснөөр Google Analytics таны сайтны мэдээллийг бүртгэж эхэлнэ. Та дараа http://analytics.google.com хаягаараа нэвтэрч ороод статистик мэдээллээ хараарай.

Delhii.net-ийн блог дээр хэрхэн ашиглах вэ?

Эхний ээлжинд та дээрх заавраар “Таны Нэр.delhii.net” гэж бүртгүүлээд бүртгэлийн дугаараа авчих хэрэгтэй. Үүний дараа “Таны Нэр.delhii.net/wp-admin” хаягаар ороод удирдлагын хэсэг рүү ороод Плагин цэсийг сонго. Энд таны ашиглаж болох плагинууд байх бөгөөд Google Analytics гэдгийн олоод идэвхжүүлэх хэрэгтэй. Ингэснээр Google Analytics гэсэн шинэ цэс нэмэгдэнэ. Энэ цэс дээр дарахад бүртгэлийн дугаараа оруулаад “Update UA String” товчийг дарснаар таны блогийн мэдээллийг Google Analytics бүртгэж эхлэх болно.

ga1.JPG

Google Services

Бүлэг misc by neumann on the 2 сар 13th, 2007

Одоо Google-ийн янз бүрийн үйлчилгээнүүдийн талаар бичье. Сайн мэдэхгүй болохоор google-ээс хайж байгаад цувруулаад биччихье. Доорх линкүүд дээгүүр гүйлгээд ямар хуудаснууд байгааг нь харчихаж болно шүү. За тэгээд ашиглаж үзсэн хальт мэддэг хэд дээрээ жаахаан тайлбар бичье.

(цааш…)

« Өмнөх Хуудас